Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН ТОЙМ
/2022 оны 08 дугаар сарын 11-20-ны байдлаар/
Агаарын температур:
Дорнод аймгийн нутгаар агаарын дундаж температур 15,2...21,2 градус буюу Булган суманд олон жилийн дунджаас дулаан, Чойбалсан хот, Матад, Халхгол сумдаар 1,4-1,5 градусаар сэрүүссэн бол бусад сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим байна. /Зураг.1/
Агаарт үнэмлэхүй их температур 26,0...31,0 градус дулаан, үнэмлэхүй бага температур 5,0…9,0 градус байна.
Хөрсний гадаргын температур:
Хөрсний гадаргын дундаж температур 20,0...28,0 градус дулаан, үнэмлэхүй их /халуун/ нь 43,0...61,0 градус дулаан байлаа.
Хур тунадас: Нийт сумдын нутгаар 5,4...26,1 мм хур тунадас орсон ба Чойбалсан хот, Матад, Цагаан-Овоо сумдаар олон жилийн дунджаас их, Ялалт баг, Дашбалбар, Баян-Уул, Булган, Хөлөнбуйр, Чулуунхороот сумдаар олон жилийн дунджаас бага, бусад сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим орсон байна.
Салхи шуурга:
Салхины хамгийн их хурд нийт нутгаар 5-30м/с байсан ба Матад, Баян-Уул сумдаар 20-30м/с, Чойбалсан хот, Ялалт баг, Дашбалбар, Халхгол, Баяндун, Баянтүмэн, Булган, Гурванзагал сумдаар 10-16м/с, бусад нутгаар 5-9 м/с байна. 10 м/с-ээс дээш салхитай өдөр 30 өдөр ажиглагджээ.
Бэлчээрийн ургамал: Дорнод аймгийн нийт сумдын нутгаар бэлчээрийн ургамлын ургалтын байдал сайн байна. Бэлчээрийн ургамлын дундаж өндөр 21-46 см байна.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: Мал аж ахуйн үйлдвэрлэлд Дашбалбар, Баян-Уул, Баянтүмэн, Эрээнцав сумдад мал оторлох, Халхгол, Ялалт багт малд тарилга хийх, туулга хийх, Баян-Уул, Сэргэлэн сумдад хадлан тэжээл бэлтгэх ажил бэлтгэх, Халхгол, Баян-Уул, Сэргэлэн сааль сүү бэлтгэх, Цагаан-Овоо суманд бусад ажил явагдаж байна.
Дорнод аймаг УЦУОШТөв